НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ҮГ ХЭЛЭВ
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 10 дугаар сарын дарга Бразил Улсын санаачилгаар энэ 10 дугаар сарын 25-ны өдөр Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал сэдвийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн олон улсын энх тайван, аюулгүй байдалд оролцох оролцоо: онолоос практикт шилжих нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.