“НҮБ-ЫН 7 ХОНОГ”-ИЙН ХҮРЭЭНД БАЯНЗҮРХ ХАЙРХАНЫ ОЙГ НӨХӨН СЭРГЭЭЖ, МОД ТАРИВ
Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын гишүүнээр албан ёсоор элссэн ба түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол дахь НҮБ хамтран 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. Улаанбаатар хотоос 15 км-ийн зайд орших Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээх зорилгоор 2500 мод тарьж, “НҮБ-ын 7 хоног”-ийг албан ёсоор эхлүүллээ.