Н.БАТЦЭРЭГ САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ СЭДЭВЧИЛСЭН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Нью-Иорк хотноо 4 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга М.Ликкетофт санаачлан “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нь” сэдэвт Өндөр түвшний сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр гишүүн орнуудын зүгээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулах зорилготой юм.









