United Nations Welcome to the United Nations. It's your world.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ НҮБ-ЫН АНДЭЗНК-НЫ 72 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Friday, 20 May 2016

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Бангкок хотноо болж байгаа НҮБ-ын АНДЭЗНК-ны 72 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ололт амжилт болон тулгарч буй сорилтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нэн ялангуяа эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, боловсролыг дээшлүүлэх, ажлын байрыг бий болгох зэрэг асуудалд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч байгааг тэмдэглэв.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр нь гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтойг онцолсон байна.