United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Date: 
Tuesday, 14 June 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Хүн амын сангийн Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал хатагтай Ёрико Ясукаватай уулзав. 

Уулзалтын үеэр хатагтай Ёрико Ясукава Монгол Улс нь хүн ам хөгжлийн олон чиглэлээр бүс нутагтаа үлгэр жишээ болж байдгийг тэмдэглээд Монгол Улсад хэрэгжүүлэх 2017-2021 оны Орны шинэ хөтөлбөр өмнөх таван хөтөлбөрийн адил амжилттай батлагдаж, хэрэгжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Элчин сайд С.Сүхболд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсын хүн амын хөгжил, эхчүүд эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэндийн хамгаалалд оруулж ирсэн хувь нэмэрт талархал илэрхийлээд тус сангаас 2017-2021 онд хэрэгжүүлэх Орны шинэ хөтөлбөрийн төсөл дэх бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, залуучууд хөгжил, жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх ерөнхий чиглэлүүд нь үндэсний болон глобал хөгжлийн зорилтуудад бүрэн нийцэж байгааг сайшаав. НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийг ирэх 9 дүгээр сард Нью-Йорк хотноо Хүн амын сангийн Удирдах зөвлөлийн хурлаар батална.