United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙ, ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Date: 
Tuesday, 14 June 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази Номхон Далай, Зүүн Азийн бүсийн захирал хатагтай Карин Хулшофтай уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд хариуцлагатай шинэ албан тушаалд томилогдсонд нь хатагтай Карин Хулшоф-т баяр хүргээд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн эрх, хөгжлийн асуудлыг ямагт тэргүүн зэрэгт тавьж анхаарч ирсэн тухай танилцуулж, түүнд НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэв.  

Хатагтай Карин Хулшоф Хүүхдийн сангийн бүс нутгийн төвөөс Монгол Улсын Засгийн газартай урьдын адил амжилттай хамтран ажиллана гэж итгэж буйгаа илэрхийлээд хүүхэд хөгжлийн асуудлаарх бүс нутгийн тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулав.

 НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх 2017-2021 онд Орны хөтөлбөрт Хүүхдийн эрүүл мэнд ба хөгжил, суралцах орчин, хүүхдийн хамгааллын тэгш шудрага тогтолцог хөгжүүлэх чиглэлийг түлхүү анхаарах ба уг хөтөлбөрийг Нью-Йорк хотноо ирэх 9 дүгээр сард Хүүхдийн сангийн Удирдах зөвлөлийн хурлаар батална.