United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДТАЙГАА ЗОЛГОВ

Tuesday, 16 February 2016

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд хандсан “Дэлхийн Монголчууд” дунд хугацааны хөтөлбөр Засгийн газраас батлагдсантай холбогдуулан  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гал бичин жилийн шинийн наймны өдөр хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд болон монголчуудын холбоодын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтад гадаадын 24 улсад оршин суугаа монголчууд оролцлоо.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ БУЦААН АВАХ ТУХАЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Monday, 15 February 2016

Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа билээ.

Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулж буй “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд Элчин сайд Б.Алтангэрэл энэ оны 2 дугаар сарын 4-нд өдөр Вашингтон хотноо гарын үсэг зурлаа.

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ МЮНХЕНИЙ 52 ДАХЬ УДААГИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Monday, 15 February 2016

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд  оролцов. Бага хуралд 30 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо. Европын Холбооны бүх Гадаад хэргийн сайд оролцдог эл арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын уулзалтууд хийж АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар болон бусад олон асуудлаар санал солилцов.

НЬЮ-ЙОРК ОРЧМЫН МОНГОЛЧУУД ХОЁР ЖИЛДЭЭ НИЙТЭЭРЭЭ ЗОЛГОВ

Sunday, 14 February 2016

Билгийн тооллын хаврын тэргүүн сар, XVII жарны гал бичин жилийн сар шинийг тохиолдуулан Нью-Йорк орчмын монголчуудын нийтийн золголтыг Нью-Йорк дахь БТГ-ын санаачилгаар хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав. 

STATEMENT OF THE SPOKESPERSON

Monday, 08 February 2016

Mongolia deeply regrets that the Democratic People’s Republic of Korea launched a ballistic missile on 6 February 2016 in violation of the United Nations Security Council Resolutions.

This launch has a negative impact on the efforts of the international community to maintain international peace and security.

Mongolia reaffirms its firm position for the maintenance of peace and security in North-East Asia as well as for the promotion of international talks to that end.

8 February 2016, Ulaanbaatar

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

Monday, 08 February 2016

БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж,2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр баллистик пуужин хөөргөсөнд Монгол Улс гүнээ харамсаж байна.

Энэхүү үйлдэл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна.

Монгол Улс Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, эл чиглэлээрх олон улсын яриа хэлэлцээг урагшуулахын төлөөх тууштай байр сууриа дахин нотолж байна.

Улаанбаатар, 2016.02.07

 

НҮБ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН КОМИССЫН 54 ДҮГЭЭР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Friday, 05 February 2016

Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд Эдийн засаг нийгмийн зөвлөлийн
Нийгмийн Хөгжлийн Комиссын 54 дүгээр чуулган "Өнөөгийн ертөнцөд нийгмийн
хөгжлийн бодлогыг сайжруулж, эрчимжүүлэх нь" хэмээх ерөнхий сэдвийн доор
хуралдаж байна.

БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛИЙГ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВӨӨР БҮРТГЭЛЭЭ

Friday, 05 February 2016

Өнөөдөр Соёлын төв өргөөнд ботго авахуулах зан үйлийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламж хүлээн авах ёслол боллоо.

МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХЭЗ-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ИЛТГЭГЧЭЭР АЖИЛЛАВ

Friday, 05 February 2016

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн гишүүний хувьд Соломоны Арлууд Улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг НҮБ-ын ХЭЗ-өөр хэлэлцэх Ажлын хэсгийн Илтгэгчээр ажиллав.

Энэ нь манай улс НҮБ-ын ХЭЗ-ийн үйл ажиллагаанд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн эрхтэйгээр оролцож эхэлснээс хойш хийгдэж буй анхны томоохон ажил юм.

ХЭЗ нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг (Universal Periodic Review-UPR) 4 жил тутамд хянан хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэгтэй.