United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

“МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛОВ

Tuesday, 26 October 2021

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхэн ойг тэмдэглэх “НҮБ-ын 7 хоног”-ийн цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд боллоо.

“НҮБ-ЫН 7 ХОНОГ”-ИЙН ХҮРЭЭНД “МОНГОЛ УЛС, НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 60 ЖИЛ: ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Monday, 25 October 2021

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын  хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 10 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАВ

Friday, 22 October 2021

УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статус хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирлээ.

“НҮБ-ЫН 7 ХОНОГ”-ИЙН ХҮРЭЭНД “ЗАГВАР НҮБ” ХУРАЛДААН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Friday, 22 October 2021

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй НҮБ-ын 7 хоног-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан 10 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нар оролцов.

“МОНГОЛ УЛС–НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА: НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ БОЛОН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

Thursday, 21 October 2021

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй  “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд энэ 10 дугаар сарын 21-ний өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улс – Нэгдсэн Үндэстний Байгууллага: Нэгэн жарны түүх” гэрэл зургийн цомог болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.

“МОНГОЛ УЛС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГАД ЭЛССЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВЦ: ЭХЛЭЛ, ӨРНӨЛ, ТӨГСГӨЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Thursday, 21 October 2021

Академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Цэдэндамбын Батбаярын “Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн түүхэн үйл явц: Эхлэл, өрнөл, төгсгөл” номын нээлт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ГХЯ-нд болов.

Энэхүү номыг Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ойд зориулан бичсэн бөгөөд манай улс НҮБ-д элсэхээр 1946-1961 онуудад гаргасан хүчин чармайлт болон тэрхүү түүхэн үйл явцыг онол, практикийн үүднээс нэгтгэн, баримттай харуулсан үнэтэй бүтээл юм.

“НҮБ-ЫН 7 ХОНОГ”-ИЙН ХҮРЭЭНД БАЯНЗҮРХ ХАЙРХАНЫ ОЙГ НӨХӨН СЭРГЭЭЖ, МОД ТАРИВ

Thursday, 21 October 2021

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын гишүүнээр албан ёсоор элссэн ба түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол дахь НҮБ хамтран 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. Улаанбаатар хотоос 15 км-ийн зайд орших Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээх зорилгоор 2500 мод тарьж, “НҮБ-ын 7 хоног”-ийг албан ёсоор эхлүүллээ.

МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “НҮБ-ЫН 7 ХОНОГ” ЭХЭЛЛЭЭ

Thursday, 21 October 2021

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна.