ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДААД УЛСАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Коронавируст халдвар /Ковид-19/-ын В.1.1.529 буюу Омикрон хувилбарыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн /2021.11.29/ байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.