Б.Жавхлан: 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 558.8 тэрбум төгрөгийн зээл олгосон
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр"-т тусгасан гурван төрлийн зээлийн хүрээнд 558.8 тэрбум төгрөгийн зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Ингэснээр 22.9 мянган ажлын байрыг хамгаалсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.