United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ТУХАЙ

Date: 
Tuesday, 06 April 2021

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ

СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ням, 31-ний өдрийн Даваа гарагуудад Монгол Улсаас гадаад Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай тул сонгогчийн бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд хийнэ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэд 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Дипломат төлөөлөгчийн газрын байранд биечлэн ирж саналаа өгнө. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр ороогүй эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд саналаа өгөх боломжгүй. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь хилийн чанадад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хамаарахгүй болно. Сонгогчдын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй заавар, мэдээллийг жич мэдэгдэнэ.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР