United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Date: 
Sunday, 18 April 2021

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 31-ний Даваа гарагийн 07:00-22:00 цагт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар (БТГ)-ын байранд авна (Хаяг: 6 East 77th Street, New York, NY 10075). Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд заасанчлан сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэд сонгуульд оролцох эрхтэй.

Сонгуульд оролцож, саналаа өгөх иргэд заавал урьдчилан бүртгүүлэх шаардлагатай бөгөөд тус БТГ-ын дэргэд ажиллаж буй сонгуулийн Салбар комисс сонгогчдын бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 9-ний өдрүүдэд хийнэ. Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлэхийг анхаарна уу:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох АНУ-д байгаа иргэний бүртгүүлэх маягтыг бөглөх
  2. Үндэсний гадаад паспортын хуулбарыг хавсаргах

Иргэд БТГ-ын байранд биечлэн ирэх, эсхүл шуудан буюу цахим шуудангаар дээрх маягт болон үндэсний гадаад паспортын хуулбараа ирүүлж бүртгүүлэх боломжтой.

  • Биечлэн ирж бүртгүүлэх иргэд 212-861-9460 дугаарын утсаар урьдчилан холбогдож, бүрдүүлсэн материалаа БТГ-т авчирч өгнө үү.
  • Шуудангаар бүртгүүлэх иргэд бүрдүүлсэн материалаа  дараах хаягаар ирүүлнэ үү:
  • Permanent Mission of Mongolia to the United Nations

6 East 77th Street

New York, NY 10075

  • Цахим шуудангаар бүртгүүлэх иргэд бүрдүүлсэн материалаа songuuli2021.ny@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон буюу урьдчилан бүртгүүлсэн иргэд 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 31-ний Даваа гарагийн 07:00-22:00 цагт БТГ-ын байранд биечлэн ирж саналаа өгнө. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүйг анхаарна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь хилийн чанадад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хамаарахгүй болно.

Иргэн Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn  цахим хуудаснаас үзнэ үү.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР