АНУ-Д ЗОРЧИХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ.
Цар тахлын хамгийн олон мутацилагдсан хувилбар болох Омикрон-оос улбаалан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын хилээр зорчих хөдөлгөөний журамд дахин өөрчлөлт орууллаа. Эдгээр өөрчлөлтүүд нь:
Цар тахлын хамгийн олон мутацилагдсан хувилбар болох Омикрон-оос улбаалан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын хилээр зорчих хөдөлгөөний журамд дахин өөрчлөлт орууллаа. Эдгээр өөрчлөлтүүд нь:
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий бага хурлын 19 дүгээр чуулган энэ оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо “Илүү сайхан ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын В.1.1.529 буюу Омикрон хувилбарыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш өнөөдрийн /2021.11.29/ байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 45 дахь удаагийн уулзалт энэ 11 дүгээр сарын 30-ны өдөр Нью-Йорк хотноо болов.
АНУ-ын Нью-Йорк хотноо энэ 11 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32 дугаар бүгд хуралдааны үеэр болсон Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүний сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ялалт байгууллаа.
НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл явц эхэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо энэ оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тиотой Глазгоу хотноо энэ 11 дүгээр сарын 2-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд НҮБ-ын хүрээнд өрнөж буй тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын асуудалд чухал ач холбогдол өгч, энэ чиглэлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог билээ