НЬЮ ЙОРК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН МАРАФОНД ГАДААДАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БУЙ БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
Дэлхийд томоохонд тооцогдох Нью Йорк хотын марафон 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн 42.195 км-ын урттай марафонд “Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг” төрийн бус байгууллагын төлөөлөл болох Их Британи, Ирланд, Японд ажиллаж амьдарч буй Монголчуудын 8 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн оролцож, тус бүрийн амжилтуудаа баталгаажуулав.