Нью-Йорк хотноо 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 58 дугаар чуулган болж байна. (Commission on Population and Development, fifty-eighth session (2025) | Population Division)
Эл чуулганы 4 дүгээр сарын 8-ны өдрийн ерөнхий хэлэлцүүлэгт манай төлөөлөгч үг хэлж бүх насны хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхныг ханган баталгаажуулах чиглэлээр үндэсний түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцууллаа.
Тэрээр Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн эрүүл мэндийн асуудлаарх гурав дахь зорилго болон 1994 оны Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээний ажлууд нь “Алсын хараа 2050”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого (2016-2026) зэрэг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгалаа олж олон талаар ахиц дэвшилд хүрч байгааг цохон дурдлаа.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2025 оны 4 дүгээр сарын 8