ӨМНӨД-ӨМНӨДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААРХ САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Туркменистан Улсын Аваза хотноо 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны асуудлаарх Сайд нарын уулзалтын “Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийг хурдасгаснаар ДГХБО-д эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг нэмэгдүүлж, цахимжилтын үсрэнгүй хөгжлийг бий болгох нь” сэдвийн дор болсон панел хэлэлцүүлэгт оролцов.












