ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 70 ДУГААР ЧУУЛГАНЫ БҮГД ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 10 дугаар сарын 26-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Бүгд хуралдаанд оролцож, олон улсын энх тайван, хөгжлийн төлөө биеийн тамир, спорт хөгжүүлэх асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Олон улсын энх тайван, хөгжлийг хангахад спорт тухайлбал, Олимпийн наадам чухал үүрэгтэйг тэмдэглэж, энэ нь НҮБ-ын Дүрэмийн тулгуур зарчмын адил бүх нийтийн оролцоо, эрх тэгш байдал, өрсөлдөгчөө хүндэтгэх, дүрэм даган мөрдөх, эрх тэгш, хамтын хүчийг нэгтгэх зэрэг хүний эрхийн үнэт зүйлсийг агуулж байдгийг онцлов.