United Nations Welcome to the United Nations. It's your world.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ТӨРӨЛД ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Date: 
Thursday, 14 January 2016

Нийгмийн даатгалын ерөнхий газраас хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах үйлчилгээг Төрийн банктай хамтран нэвтрүүлж байна.

Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл  гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107 мянга 140 Монгол Улсын харьяат иргэд байдаг гэсэн тоо гарсан ба жил бүр тогтмол өсөж байгаа аж. Тэдгээр иргэдийн дийлэнх нь тодорхой хугацааны дараа эх орондоо эргэн ирэх хүсэлтэй байдаг ба энэхүү шинэ үйлчилгээ тэдний нийгмийн баталгааг хангаж өгөхөд чухал үр нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд цахимаар нийгмийн даатгалд хамрагдахдаа сайн дураар даатгуулах ба Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар сайн дурын даатгалд дараах иргэд даатгуулах боломжтой. Үүнд:

·         Хувиараа бизнес эрхлэгч;

·         Гадаадын төслийн нэгжид ажилладаг иргэн;

·         Жолооч (такси, зорчигч болон ачаа, хот хоорондын тээврийн жолооч);

·         Бичил уурхай эрхлэгч;

·         Газар тариалан эрхлэгч (ногоочин);

·         Малчин;

·         Оюутан (бакалавр, магистр, докторант, бусад);

·         Ажлаасаа захиргааны цалингүй чөлөө түр хугацаанд авсан иргэн;

·         Гадаад улс оронд оршин суугч иргэн

·         Ажилгүй иргэн;

·         Бусад;

     Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж, 2014 оны эцсийн байдлаар 830.0 мянган албан журмын, 170.0 орчим мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, 345.0 мянган тэтгэвэр авагчид сар тутам тэтгэвэр, 200.0 мянга гаруй даатгуулагчид тэтгэмж олгож, давхардсан тоогоор 4.1 сая даатгуулагчид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

https://youtu.be/NF4Hcp7XpDc