МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, МАССАЧУСЕТСИЙН ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДАВ
Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр АНУ-ын Бостон хотноо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейф нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Массачусетсийн технологийн институттэй МУИС, ШУТИС болон бусад их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюутан, профессор багш, судлаачид хамтран ажиллах юм.