United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ТУСЛАМЖИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Date: 
Friday, 15 January 2016

2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд  "The Church of Jesus Christ of Latter-Day Saints" (LDS) байгууллагын Нью-Йорк дахь салбарын захирал Рэйн Жон Коч нарыг айлын талын хүсэлтээр хүлээн авч уулзав.

LDS нь 1985 онд байгуулагдсан тусламжийн байгууллага бөгөөд гамшиг, хүнс, ундны усны эрүүл ахуй, вакцинжуулалт зэрэг олон чиглэлээр дэлхийн 160 орчим оронд тусламж үзүүлдэг юм байна.

LDS байгууллага 1992 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тухайлбал 2011 онд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 250 ширхэг тэргэнцэр бэлэглэж байсан ажээ. Тэд цаашид манай улсын хэрэгцээтэй чиглэлээр  хамтран ажиллах сонирхолтой гэв.

Элчин сайд Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсанд талархаад, улс орны цаг үеийн байдлаар товч мэдээлэл өгч, энэ жил цаг агаар хүйтэн байгаа тул хөдөө нутгаар нөхцөл байдал хүнд, зуд болох эрсдэл байгааг дурдлаа.