ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ГУРАВДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар бага хурал Бүгд Найрамдах Туркменистан Улсын Аваза хотноо 2025 оны 08 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд болж байна.
Хуралд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.