КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХИЙН ЧУХЛЫГ ОНЦЛОВ
Энэ 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Ерлан Идрысовтай уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.