НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертай 9 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж, Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, ядуурал, хүүхэд, эмэгтэйчүүд, байгаль орчин зэрэг чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.