МОНГОЛ, ШИНЭ ЗЕЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
Монгол Улсын Гадаад хэргийн яам, Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2016 оны 3 дугаар сарын 23-нд Уэллингтон хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, шинэ зеландын талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд Азийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ж.Күүмбс нар тус тус даргалав.