United Nations Welcome to the United Nations. It's your world.

ВЕНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ

Date: 
Wednesday, 27 April 2016

Монгол Улсын Гадаад хэргийн яам, НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн алба болон ДГХБО-ын Олон улсын судалгааны төв хамтран “ДГХБО-ын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Үндэсний семинар”-ыг 2016 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдөр зохион байгуулж байна.

Тус Үндэсний семинарт төр засгийн байгууллагууд болох Гадаад хэргийн яам, Сангийн яам, Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн институт, Монгол Улсын Их сургууль, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцоно.

Үндэсний семинарын гол зорилго нь 2014 оны 11 дүгээр сард Австри Улсын Вена хотноо болсон ДГХБО-ын 2 дугаар бага хурлаар баталсан 2014-2024 онд ДГХБО-ын хөгжлийг эрчимжүүлэх, нэгдсэн байр суурийг олон улсын тавцанд хамгаалах үндсэн зорилго бүхий Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, Монгол Улсын хувьд Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас ямар нэгдсэн зохион байгуулалттай байх, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын оролцоог хэрхэн хангах талаар хэлэлцэхэд оршино.

Семинараар Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Монголын хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтэд тавих хяналт ба тайлан, Тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах зэрэг асуудлуудыг танилцуулж, санал солилцох юм.

Үндэсний семинар 4 дүгээр сарын 27-28-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.