United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ ИСПАНИЙН ВАНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯАМНЫ ДЭД ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Friday, 13 May 2016

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Испанийн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамны Номхон далай, Зүүн Өмнөд Азийн орнууд болон Филиппин Улсын асуудал хариуцсан газрын дэд захирал Эмило Дэ Мигуэл Калабаг хүлээн авч уулзав.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Thursday, 05 May 2016

2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Гадаад хэргийн яаманд болсон Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааныг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран даргалав.

“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” ЧУУЛГАН ПАРИС ХОТНОО ЗОХИОГДОВ

Tuesday, 03 May 2016

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Цахим Өртөө ТББ, Их Британи дахь Монголчуудын Холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, БН Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран “Монгол орны хөгжилд” 12 дугаар чуулганыг 2016 оны 4 дүгээр сарын 30-нд Парис хотын алдарт Галерей Ла Файет Их дэлгүүрийн хурлын танхимд зохион байгууллаа.