United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛС БАХАМЫН ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООВ

Date: 
Friday, 08 July 2016

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Эллистон Раминг нар гарын үсэг зурав.      

 

Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлж, энэ нь хоёр улсын харилцаанд нэн чухал гэж талууд үзэв.