United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫН ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Friday, 01 November 2024

2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖУ ТЭ ЁЛЬ-ТОЙ УУЛЗАВ

Saturday, 28 September 2024

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-той уулзав.

 

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН 77-ГИЙН БҮЛГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ НЬЮ-ЙОРК ХОТНОО БОЛОВ

Friday, 27 September 2024

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 48 дахь удаагийн уулзалт 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

Уулзалтыг Бүлгийн дарга Уганда Улсын Гадаад хэргийн сайд А.Одонго удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Янг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар нээж үг хэлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЧЕХ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЯН ЛИПАВСКИТАЙ УУЛЗЛАА

Thursday, 26 September 2024

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскитай уулзав.

МОНГОЛ, ДОМИНИКАНЫ ХООРОНД ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Thursday, 26 September 2024

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүрээнд 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Роберто Альварезтай Доминиканы Байнгын төлөөлөгчийн газарт  уулзав.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ НЬЮ-ЙОРК ХОТНОО БОЛОВ

Thursday, 26 September 2024

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

L.69 БҮЛГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

Thursday, 26 September 2024

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон L.69 бүлгийн Сайд нарын жил бүрийн ээлжит уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АЛБАНИ УЛСЫН ЕВРОП, ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГЛИ ХАСАНИ-ТАЙ УУЛЗЛАА

Wednesday, 25 September 2024

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 25 -ны өдөр Бүгд Найрамдах Албани Улсын Европ, гадаад хэргийн сайд Или Хасани-тай уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Албанийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжиж байгааг онцолж, энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ТӨРИЙН БОЛОН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПАУЛО РАНЖЕЛТЭЙ УУЛЗАВ

Wednesday, 25 September 2024

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Португал Улсын Төрийн болон Гадаад хэргийн сайд Пауло Ранжелтэй уулзав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН НЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ, ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ БОЛОН АРЛЫН ЖИЖИГ ОРНУУДЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД ТӨЛӨӨЛӨГЧ Р.ФАТИМА-ТАЙ УУЛЗАВ

Wednesday, 25 September 2024

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима-тай 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нью-Йорк хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.