“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫН ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Бүгд хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.