United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17)-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ СЕГМЕНТИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

Monday, 24 August 2026

Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” сэдвийн дор болж буй Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Өндөр түвшний сегментийн нээлтийн арга хэмжээ энэ 8 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕНБД-ЫН ОРЛОГЧ ХАТАГТАЙ АМИНА Ж.МОХАММЕД-ТАЙ УУЛЗАВ

Monday, 24 August 2026

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед-тай уулзалт хийв.

НҮБ-ЫН ЕНБД-ЫН ОРЛОГЧ ХАТАГТАЙ АМИНА Ж.МОХАММЕД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

Monday, 24 August 2026

НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй нарны эрчим хүчний халаалтын төсөлд хамрагдсан айл өрхөөр зочилж, төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцав.

НҮБ-ЫН ЕНБД-ЫН ОРЛОГЧ ХАТАГТАЙ АМИНА Ж.МОХАММЕД ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМАНД АЖИЛЛАВ

Monday, 24 August 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор 8 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед ирсэн даруйдаа Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт зочилж, Монгол Улсын Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд байгуулсан Цогт-Өндөр бага сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

UNCCD COP17| DAY 5: Хамтын ажиллагаа, бүтээлч гарцууд болон ирээдүйн найдвартай түншлэл

Saturday, 22 August 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний долоо хоногт нийт төлөөлөгчид нягт хамтын ажиллагаа, асуудлыг шийдвэрлэх бүтээлч санал санаачилга гаргаж байв. Хэлэлцүүлэг нэгдсэн хуралдаанаас гадна асуудал тус бүрээр гарах шийдвэрүүдийн төслийг боловсруулах яриа хэлэлцээгээр үргэлжлэв.

UNCCD COP 17 | DAY4 : Иргэний нийгмийн оролцоо, бэлчээр ба малчдын тогтвортой менежмент

Thursday, 20 August 2026

 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын дөрөв дэх өдөр иргэний нийгмийн оролцоо бүхий нээлттэй яриа хэлцээ өрнөж, бэлчээрийн менежмент, элс ба шороон шуурга, шинжлэх ухаан ба бодлогын уялдааг хангах зэрэг олон асуудлаар хэлэлцүүлэг явагдав.

1. COP-ын бүгд хуралдаан

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ӨМНӨД АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС АГНУУР, БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙД БЕРНИС СВАРТСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Wednesday, 19 August 2026

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President) Б.Батцэцэг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ойн аж ахуй, загас агнуур, байгаль орчны дэд сайд Бернис Свартсыг энэ 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

UNCCD COP17-ЫН НЭЭЛТТЭЙ ЯРИА ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЭХНИЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Wednesday, 19 August 2026

Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) хүрээнд конвенцын оролцогч Талууд болон иргэний нийгмийн хооронд хийгддэг Нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан энэ 8 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

UNCCD COP17 | DAY3 : Хөрсөө хамгаалж, ирээдүйгээ бүтээх шийдлүүд

Wednesday, 19 August 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын гурав дахь өдөр шинжлэх ухаан, технологийн ололтыг бодлого, практикт нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилтийн шинэ боломжийг эрэлхийлэх, шилжилт хөдөлгөөн, газар эзэмших эрх болон хувийн хэвшлийн оролцоог бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө.

UNCCD COP17-ЫН ТОВЧООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Tuesday, 18 August 2026

Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд COP17-ын Товчооны анхдугаар хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр боллоо.