ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ТӨРИЙН БОЛОН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПАУЛО РАНЖЕЛТЭЙ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Португал Улсын Төрийн болон Гадаад хэргийн сайд Пауло Ранжелтэй уулзав.