United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

Н.БАТЦЭРЭГ САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ СЭДЭВЧИЛСЭН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Thursday, 21 April 2016

Нью-Иорк хотноо 4 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга М.Ликкетофт санаачлан “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нь” сэдэвт Өндөр түвшний сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр гишүүн орнуудын зүгээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулах зорилготой юм.

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ТУСГАЙ ЧУУЛГАН ХУРАЛДАВ

Thursday, 21 April 2016

2016 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай чуулган хуралдлаа.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ГРАССОТОЙ УУЛЗАВ

Thursday, 21 April 2016

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассотой Төрийн ордонд уулзав.

БНИУ-ЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЬЕТРО ГРАССО АЕПТ-ИЙН 9 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫН БУУХИАГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ДАМЖУУЛАН ӨГЧ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭВ

Thursday, 21 April 2016

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Итали Улс /БНИУ/-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, БНЭУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ДООД ТАНХИМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Tuesday, 19 April 2016


Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ Монгол Улсын Их Хурал, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.