НЬЮ-ЙОРК ХОТОД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ЭХЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг АНУ-ын Нью-Йорк хот дахь салбар комиссын санал авах байранд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 07 цаг 00 минутад эхлэв.
Салбар комиссын ахлах зохион байгуулагч, Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үйл ажиллагааг нээж, төрийн дуугаа эгшиглүүлэв. Тэрбээр сонгогчдын нэрсийн жагсаалтыг танилцуулж, битүүмжтэй байгаа саналын хуудсын лацыг бүрэн бүтэн байгааг харуулж задлан саналын хайрцагийг лацдан санал авах ажиллагааг эхлүүлэв.