АСЕМ-Д ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НҮБ-ЫН БАЙРАНД НЭЭГДЭВ
“The Spirit of Eurasia” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 13-нд болов. Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалттай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Ази, Европ ТББ-уудын сүлжээ (Asia Europe NGOs Network) байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.