МОНГОЛ УЛС ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХАМТРАН ДАРГАЛАВ
Монгол Улс хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын үндсэн зохиогчийн хувьд энэхүү хэлэлцүүлгийг тус Байнгын төлөөлөгчийн газраас Канад, Норвеги Улсын Байнгын төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-Эмэгтэйчүүд, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран зохион байгуулж 2015 оны Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэв.