United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ТУСГАЙ ЧУУЛГАН ХУРАЛДАВ

Thursday, 21 April 2016

2016 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай чуулган хуралдлаа.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ГРАССОТОЙ УУЛЗАВ

Thursday, 21 April 2016

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассотой Төрийн ордонд уулзав.

БНИУ-ЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЬЕТРО ГРАССО АЕПТ-ИЙН 9 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫН БУУХИАГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ДАМЖУУЛАН ӨГЧ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭВ

Thursday, 21 April 2016

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Итали Улс /БНИУ/-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, БНЭУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ДООД ТАНХИМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Tuesday, 19 April 2016


Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ Монгол Улсын Их Хурал, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

БНЭУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ДООД ТАНХИМЫН ДАРГА МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Tuesday, 19 April 2016

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцохоор өнөөдөр /2016.04.18/ хүрэлцэн ирлээ.

БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЬЕТРО ГРАССО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

Tuesday, 19 April 2016

Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах  Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо 2016 оны 4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

НЬЮ-ЙОРК ОРЧИМ БИЗНЕСИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАВ

Tuesday, 19 April 2016

“Монгол Улсын хөгжилд иргэн бүрийн оролцоо” сэдвээрх уулзалт-үдийн зоогийг Нью-Йорк орчим бизнесийн салбарт ажиллаж буй монголчуудад зориулан 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.

Тус уулзалт-үдийн зоогт Bank of America, IBM, Global Infrastructure Partners, Ernst and Young  зэрэг олон улсад нэр хүнд бүхий санхүү, бизнесийн байгууллага хийгээд компаниудад ажилладаг монгол иргэд оролцов.