МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ НАР МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Солонгос улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
1. “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сантай 2016-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Стратеги болон Сангийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”











