United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

МОНГОЛ, ГЕРМАНЫ УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БЕРЛИН ХОТНОО БОЛОВ

Wednesday, 16 March 2016

Монгол, Германы Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2016 оны 3 дугаар сарын 14-нд Берлин хотноо амжилттай болж өнгөрөв. Энэ удаагийн уулзалтад манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид, германы талаас ГХЯ-ны Ази-Номхон далайн чиглэлийг хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд ноён Др. Норбэрт Рийдэль тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

“БАЙГАЛИЙН БАЯЛАГ АШИГЛАЛТЫН ЗӨВ ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТ” ОЛОН УЛСЫН СЕМИНАР БОЛЛОО

Wednesday, 16 March 2016

Гадаад хэргийн яам, Норвегийн Осло төв-тэй хамтран “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” сэдэвт олон улсын семинарыг 3 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

САЙД С.ЭРДЭНЭ НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 60 ДУГААР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Wednesday, 16 March 2016

Нью-Йорк хотноо 2016 оны 3 дугаар сарын 14-24-ний өдрүүдэд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭБАК)-ын 60 дугаар чуулган "Эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудал ба тогтвортой хөгжлийн уялдаа холбоо" сэдвийн дор болж байна.

MINISTER S.ERDENE MADE STATEMENT AT 60TH SESSION OF THE UN COMMISSION ON THE STATUS OF WOMEN

Wednesday, 16 March 2016

The sixtieth session of the Commission on the Status of Women (CSW 60) is taking place at the United Nations Headquarters in New York from 14 to 24 March 2016 under the priority theme "Women’s empowerment and its link to sustainable development."

On 15 March 2015, Mr. Sodnomzundui ERDENE, Minister for Population Development and Social Protection of Mongolia made statement at the Ministerial segment of the CSW 60.

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭСЯ УЛААНБААТАРТ НЭЭГДЛЭЭ

Tuesday, 15 March 2016

Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. Тус улс нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн бөгөөд газрын тос, байгалийн хийн арвин нөөцөө тулгуурлан санхүү, эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж, идэвхтэй гадаад бодлого баримтлахын зэрэгцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг төрийн зүгээс эрчимтэй дэмжих бодлого баримталдаг орнуудын нэг.

МОНГОЛ-БРИТАНИЙН ЭЭЛЖИТ 12 ДУГААР ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЛОНДОН ХОТНОО БОЛЛОО

Monday, 14 March 2016

Монгол-Британийн ээлжит 12 дугаар Дугуй ширээний уулзалт 2016 оны 3 дугаар сарын 11-нд Лондон хотноо боллоо. Энэ удаагийн уулзалтад манай талаас Монгол-Британийн Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн ахлагч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид, Британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Дипломат албаны тэргүүн С.МакДоналд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ

Friday, 11 March 2016

Бүгд Найрамдах Турк Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг 2016 оны 3 дугаар сарын 9-нд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд, ноён Али Нажи Кору хүлээн авч уулзаж, Монгол, Туркийн харилцаа болон хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧТОЙ УУЛЗАВ

Thursday, 10 March 2016

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 3 дугаар сарын 9-нд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, ноён Али Кемал Айдинтай Анкара хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН 31 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Friday, 04 March 2016

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганы 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Өндөр түвшний уулзалтад оролцож үг хэлэв.