United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Thursday, 22 September 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлнэ.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Thursday, 22 September 2022

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган 2022 оны 9 дүгээр сарын 13-ны Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхэлж, чуулганы анхдугаар хуралдаан болов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Кoрoши (Унгар Улсын иргэн), НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар чуулганыг нээж, үг хэлэв.