2030 ОН ХҮРТЭЛХ ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ
Энэ 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтад дэлхийн 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцож буй, нэг дор хамгийн олон төр, засгийн тэргүүн нар цуглаж байгаагаар онцлог болж байна. Тус дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.