ХАРИУЦЛАГА БОЛ БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦӨМ
9 дүгээр сарын 27-ны өдөр “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвчилсэн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэв. Энэхүү сэдэвчилсэн хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг батлах Дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй зургаан сэдэвчилсэн уулзалтын нэг юм.
Дугуй ширээний уулзалтыг БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет Хериа нар хамтран даргалав.