“НҮБ-ЫН 7 ХОНОГ”-ИЙН ХҮРЭЭНД “ЗАГВАР НҮБ” ХУРАЛДААН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан 10 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нар оролцов.












