Цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус БТГ-т нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгож байна.
УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус БТГ-т ирүүлж буйг анхаарна уу.
2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тус БТГ-т хандаж эх орондоо буцах хүсэлт гаргасан 154 иргэний мэдээллийг доорх хандалтаас үзнэ үү.
УОК-оос тогтоосон ангилал |
Хүсэлт гаргасан иргэдийн тоо |
|
1 |
Бага насны хүүхэдтэй гэр бүл |
18 иргэн |
2 |
Эрүүл мэндийн шалтгаантай |
8 иргэн |
3 |
Ахмад настан /60-с дээш настай/ |
39 иргэн |
4 |
Жирэмсэн |
1 иргэн |
5 |
Оюутан |
57 иргэн |
6 |
Бусад хүндэтгэх шалтгаантай |
31 иргэн |
Нийт |
154 иргэн |
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР