Үндэсний Статистикийн Хороо/ҮСХ/-ноос гадаад оронд суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэлийг 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын сүүлч хүртэл хугацаанд зохион байгуулж байна. Гадаад улсад 183 хоногоос дээш хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэд ҮСХ-ны дараах цахим хуудсаар орж интернет тооллогод хамрагдана.
http://e-census.nso.mn/
Интернэт тооллогод хамрагдах заавар:
Анхаарах зүйлс:
Өрхийн гишүүдийн тоо, ургийн овог, регистрийн дугаарыг урьдчилж бэлдсэн байх;
Өрхийн гишүүдийн мэдээлийг кирилл үсгээр оруулах;
Гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар ирээд удаагүй байгаа Монгол Улсын иргэн мөн хамрагдана.
Та интернэт тооллогод хамрагдсны дараа өрхийн гишүүдийнхээ “СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК” -ийг хүлээн авах болно.