Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхгүй тул зөвхөн шинээр захиалж авахыг үүгээр мэдэгдэж байна. Энгийн гадаад паспорт захиалахдаа иргэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн маягт,
2. Гадаад паспорт авах тухай ЭСЯ-нд хандаж бичсэн хувийн өргөдөл,
3. Иргэний цахим үнэмлэхний хуулбар,
4. Хэрэв:
– 0-16 хүртэлх насны хүүхдэд гадаад паспорт захиалах бол эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар,
– Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн газрын тодорхойлолт,
– Хүчинтэй хугацаа дууссан, гэмтсэн тохиолдолд тухайн паспортын хуулбар,
5. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 35 х 45 мм хэмжээтэй 4 хувь цээж зураг,
6. Паспортын төлбөр – 65 ам.доллар /Money order эсхүл чек/ зэрэг болно.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ
2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр