United Nations Welcome to the United Nations. It's your world.

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Date: 
Wednesday, 03 January 2018

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхгүй болсон тул зөвхөн шинээр захиалж авахыг үүгээр мэдэгдэж байна.

Энгийн гадаад паспорт захиалахдаа иргэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн маягт,

2. Гадаад паспорт авах тухай ЭСЯ-нд хандаж бичсэн хувийн өргөдөл,

3. Иргэний цахим үнэмлэхний хуулбар,

4. Хэрэв:
– 0-16 хүртэлх насны хүүхдэд гадаад паспорт захиалах бол эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар,
– Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн газрын тодорхойлолт,
– Хүчинтэй хугацаа дууссан, гэмтсэн тохиолдолд тухайн паспортын хуулбар,

5. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 35 х 45 мм хэмжээтэй 4 хувь цээж зураг,

6. Паспортын төлбөр – 65 ам.доллар /Money order эсхүл чек/ зэрэг болно.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ

2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр