United Nations Welcome to the United Nations. It's your world.

ИЗРАИЛИЙН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Date: 
Wednesday, 21 September 2016

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Израил улсын Гадаад хэргийн дэд сайд Ципи Хотовелитэй уулзав. 

Сайд Ц.Мөнх-Оргил, дэд сайд Ц.Хотовели нар уулзалтын үеэр хоёр талын харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх зарим боломжийг хөндөж ярилцав. Талууд 2008-2012 онд хоёр жил бүр зохиогдож байсан Монгол ба Израил улс хоорондын зөвлөлдөх уулзалт сүүлийн дөрвөн жил тасраад байгааг цаашид сэргээж тогтмолжуулах нь зүйтэйг санал нэгтэй тэмдэглэв. 

Сайд Ц.Мөнх-Оргил шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн Израил Улсын хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэндийн салбар төдийгүй хууль сахиулах, цагдаа, шүүх эмнэлэг зэрэг тодорхой чиглэлээр Монгол Улс туршлага судлах, оюутан солилцоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг тэмдэглэхийн зэрэгцээ Израилын тал эдгээр салбарын туршлага, ноу хауг солилцох боломжийг хэлэлцэхэд бэлэн байна гэдгээ нотлов. Уулзалтын үеэр Израйлын тал тус улсын НҮБ-ын хүрээнд авч явдаг зарим тогтоол, санаачилгыг танилцуулж, дэмжиж ажиллахыг хүсэв.