МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлнэ.