United Nations Welcome to the United Nations. It's your world.
Permanent Mission of Mongolia to the United Nations
Address:
6 East 77th Street, New York, NY 10075
Phone and Fax:
(212) 861-9460
(212) 737-3874
Email: mongolianmission@twcmetrobiz.com

Welcome to Mongolia

News

“БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ” ТОГТООЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЛАА

Tuesday, 10 November 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын  санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн батлав.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ДӨРӨВДҮГЭЭР ХОРООНЫ ХУРАЛДААНД МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Monday, 09 November 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо энэ 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Гантулга Ерөнхий санал шүүмжлэлийн 11 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанд оролцож, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

МОНГОЛ УЛС НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧДЫН 2026 ОНЫ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

Thursday, 05 November 2026

НҮБ-ын Төв байранд 2026 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Суурин зохицуулагчдын ээлжит уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн оролцож байна.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ БҮГД ХУРАЛДААНААР ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР ҮГ ХЭЛЭВ

Friday, 30 October 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Бүгд хуралдаанаар Хүний эрхийн зөвлөлийн тайланг хэлэлцэх үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Гуравдугаар нарийн бичгийн дарга А.Баярсайхан үг хэлэв.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Thursday, 29 October 2026

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ 10 дугаар сарын 28-ны өдөр болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хуралдаанд оролцож, үг хэлэв.

No front page content has been created yet.