ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ
Бүгд Найрамдах Турк Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг 2016 оны 3 дугаар сарын 9-нд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд, ноён Али Нажи Кору хүлээн авч уулзаж, Монгол, Туркийн харилцаа болон хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.